CARA.MN сайт Танд өдөр бүр Японы дуудлага худалдаанд оролцох машиныг төрөл бүрээр нь санал болгож байна.
Та эндээс автомашины талаарх бүх мэдээллийг үнэн бодитоор, зураг, үзүүлэлт, үнэлгээ, гүйлт, оношлогооны бичиг (
аукционы хуудас), арлын дугаар зэргээр нягтлан шалгах бүрэн боломжтой.
Манайх Японы “
TGM” компанийн Монгол дахь албан ёсны салбар бөгөөд японы дуудлага худалдаанд онлайнаар шууд оролцох эрх аваад 4 жил гаруй үйл ажиллагаа явуулж, 850 гаруй машиныг эздэд нь хүлээлгэж өгөөд байна.
Хэрэглэгч Та сонирхсон машинаа хувь хүн, албан байгууллага дамжуулахгүйгээр өөрөө сонгон, боломжит үнээ өгч, дуудлага худалдаанд биечлэн оролцоно.
Монголын зах зээлд зарж байгаа машины үнийн дунджаас
5-20 хувь хямдаар худалдаж авах боломжтой.
Ингэснээр тухайн машинд засвар, будаг, замаск хийсэн эсвэл гүйлтийг нь ухраасан зэргийг мэдэхгүй авах эрсдэлд орохгүй.
Тухайн машины үнэд үйлдвэрлэсэн
он,
үнэлгээ (оношлогооны бичиг),
гүйлт голлон нөлөөлдөг. Эргэлзээгээ тайлахад оношлогооны бичгээс гадна Та тухайн машины арлын дугаараар тулгаж харах давуу талтай гээд манай сайтад машины талаарх бүх мэдээлэл нээлттэй, ил тод, бодит, найдвартай байгаа.
Манай програм Японд болдог автомашины дуудлага худалдааны сервертэй автоматаар шууд холбогдож, Япон даяар
3 хоногийн дотор дуудлага худалдаанд орох бүх машиныг харуулна. Өдөр бүр шинээр машин нэмэгдэх тул та сонирхсон машинаа шилж, сонгон, хүсвэл өөрийн биеэр манай компани дээр ирж, дуудлага худалдаанд оролцох боломжтой.
Японы автомашины дуудлага худалдаа нь
Даваагаас Бямба гаригт 120 газарт болж,
50’000-60’000 автомашин оролцдог.
Лхагва, Пүрэв, Баасан гаригт харьцангуй олон машины мэдээлэл тавигддаг байгаа.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
CARA.MN сайтаас аваарай.