Сara.mn сайт нь Японы авто машины дуудлага худалдаанд оролцоод
10 жил болж байна.
Та хувь хүн, байгууллага дамжихгүйгээр дуудлага худалдаанд үнээ шууд өгч оролцох тул
ижил төрлийн машиныг зах зээлийн үнийн
дунджаас
5-20 хувиар хямд худалдаж авна
Та засвар, будаг, замаск хийсэн эсвэл гүйлтийг нь ухраасан машиныг мэдэхгүй авах эрсдэлгүй.
1. Хүссэн машинаа хайх
Cara.mn сайтад
Япон Улс даяар дуудлага худалдаанд орох бүх машиныг автоматаар оруулдаг. Өдөр бүр машин шинээр нэмэгдэх учир
Та хүссэнээрээ машинаа сонгоно.
Үүнд:
- Брэнд, загвар ( марк )
- Үйлдвэрлэсэн он
- Үнэлгээ
- Гүйлт
- Өнгө гэх мэт
2. Машины нийт үнэ бодох, сонгох
Машины үнэ нь
Он, Үнэлгээ, Гүйлтээсээ хамаараад янз бүр байна.
1. Машины жагсаалтаас өөрийн сонгосон машин дээрээ дарж орно. ( доор байгаа
Зураг-1 )
2. Машины дэлгэрэнгүй зургаас доторх салон болон гадна зургууд харна. Мөн оношлогооны хуудаснаас машины сэв, эдэлгээ зэрэг мэдээллийг харж болно. ( Зураг-2 )
3. Машины зургийн доод талд дуудлага худалдаагаар өмнөх өдрүүдэд зарагдсан, ижил төрлийн үзүүлэлттэй машинуудын үнийн жагсаалт гарч ирнэ.( Зураг-3 )
4.Тэндээс үнийн баримжаа авч, машины зургийн баруун талд Та оролцох үнээ оруулна уу гэсэн хэсэгт машин авах үнээ иенээр оруулаад,
Үнэ бодох товчийг дарахад урьдчилгаа төлбөрийн дүн болон таны гар дээр ирэх нийт төлбөрийн дүн төгрөгөөр бодогдоно. ( Зураг-4 )
3. Та 3 сая төгрөг байршуулж дуудлага худалдаанд орох эрх авна
3 сая төгрөг байршуулаад дуудлага худалдаанд өөрийн сонгосон машинд хүссэн үнээрээ
оролцоно. Та хэдэн ч машинд оролцох боломжтой.
Данс: Хаанбанк 5022866558 Болдбаатар ( Гүйлгээний утга дээр утсаа бичнэ )
Та дуудлага худалдаанд манай компани дээр ирж хамт оролцох боломжтой.
80034578 дугаар луу залгаж манай офис дээр ирж гэрээ заавал байгуулна.
Өөрийн утасны дугаараас Сонгосон машины марк, Код, Оролцох үнээ 80034578 дугаарлуу мэссэж бичнэ.
Гэрээнд захиалагч талыг хамгаалсан бүх заалт орсон байгаа. Машиныг дуудлага худалдаанаас авсан үед нэг машины үйлчилгээний хөлс 400 мянган төгрөг байна.
4. Дуудлага худалдаанаас авсан машины урьдчилгаа төлбөр төлөх
Японы дуудлага худалдаанаас таны сонгосон машиныг авсан тохиолдолд 1 хоногийн дотор урьдчилгаа төлбөрөө төлнө.
Таны байршуулсан 3 сая төгрөг машины урьдчилгаа төлбөрт тооцогдоно.
5. Машин ирэх хугацаа
Дуудлага худалдаанаас машин авснаас хойш 60-120 хоногийн хугацаанд Монголд ирж байна.
6. Гааль болон онцгой албан татвараа төлж машинаа авах
Та манай менежерын хамт гааль дээр очоод, тээврийн зардал болон гаалийн татваруудаа төлсний дараа машинаа чингэлгээс шууд хүлээж авна.